ТАВТАЙ МОРИЛ
БИД ХАЙГУУЛААС ҮНЭ ЦЭНЭ БҮТЭЭНЭ
Гео Актив нь ашигт малтмалын эрэл хайгуул, нөөцийн тооцоо, техник эдийн засгийн үндэслэл, уурхайн ашиглалт хүртэлх бүхий л шатанд мэргэжлийн зөвлөгөө, судалгаа, үнэлгээний үйлчилгээ үзүүлдэг.
Бид танд найдвартай түнш байж, төслийн тань үнэ цэнийг өсгөх болно!
Бидэнтэй уулзаж, найдвартай шийдлүүдтэй танилцаарай
Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад туслах уу?
Нөөцийн тайлан батлуулах шаардлагатай юу?
Төслийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж байна уу?

Мэргэшсэн баг
Манай баг Монгол Улсын зөвлөх болон мэргэшсэн геологичид, уул уурхайн инженерүүд, эдийн засагчдаас бүрдсэн, салбартаа олон жилийн туршлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд юм.
Хамгийн Найдвартай Зөвлөх Үйлчилгээ
Гео Актив нь уул уурхайн салбарын бүх үе шатанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Бид хайгуулын зөвшөөрөл авах, нөөцийн тооцоо гаргах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхайн төлөвлөлт хийх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж, таны төсөлд хамгийн оновчтой шийдлийг санал болгоно.


Геологи хайгуул
- Хайгуулын тусгай зөвшөөрөл авах, сунгах, шилжүүлэх зөвлөгөө
- Геологийн зураглал, геофизик судалгаа, дээжлэлт
- Ашигт малтмалын нөөцийн тойм үнэлгээ

Нөөцийн тайлан
- Монгол Улсын нөөц, баялгийн ангилалд нийцсэн тайлан боловсруулалт
- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулан батлуулах
- Ордын нөөцийг Улсын нөөцийн санд бүртгүүлэх

Уул уурхайн шийдэл
- Орд болон төслийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл
- Ил, далд уурхайн төлөвлөлт, баяжуулах үйлдвэрийн зураг төсөл
- Уурхайн дэд бүтцийн загварчлал, хөрөнгө оруулалт, зардлын тооцоо